Блогоо яаж нүүлгэх вэ?

Бусад сайт руу блогийнхоо бичлэг сэтгэгдлүүдийг шууд зөөх боломжтой.

Блогоо зөөсөн тохиолдолд нэвтэрч ороод блогийн Тохиргоо->Ерөнхий тохиргоо хэсгийн хамгийн доор байгаа нүүсэн блогийн хаяг хэсэгт шинэ блогийн хаягаа оруулаарай. Энэ нь таны хуучин блогт шинэ блогийн хаягийг харуулах болон блогийн RSS шинэчлэлтийг шинэ блогийн RSS рүү холбож, өөр сайт дээрх блог холбох хэсэгт шинэ блогийг тань холбож өгөх болно.

Нүүлгэх заавар (delhii.net, wordpress.com, banjig.net):
Wordpress.com сайтын хувьд шууд зөөх боломжтой боловч өөрөө загвараа HTML кодоор засварлах зэрэг боломжууд дутагдалтай (CSS болон толгой зураг г.м-г сольж болно.), блогмн сайттай нэлээд өөр тул ойлгогдохгүй зүйл байх талтай юм байна.
Банжиг.нэт сайт руу мөн wordpress-д зориулж гаргасан файлыг шууд оруулах боломжтой.



Нүүлгэх заавар (blogspot.com):


Блогспот.ком сайтын хувьд шууд зөөх боломжгүй бөгөөд нэлээд төвөгтэй аргаар зөөх болно.
Үүний тулд:
1. java суулгах хэрэгтэй. Эхний видео дээр харагдана.
2. Мөн blogmn.net сайтаас өөрийн блогийг гаргаж авна. Ингэхдээ blogmn форматаар гаргана. Хэрэв алдаа гарч байвал wordpress форматаар гаргана уу!
3.Тэгээд блогспот руу бичлэг оруулагч програмаа тохируулаад ажиллуулна.

Анхаар: блогспот руу бичлэгүүд дангаараа орох ба сэтгэгдэл зөөгдөхгүй.
Блогспот сайт руу бичлэг оруулах тохиолдолд өдөрт 50 хүртэл бичлэг оруулах боломжтой. Тиймээс 24 цагийн зайтай бичлэгүүдийг 50, 50-аар нь оруулах шаардлагатай.

Та энэ аргаар суулгахын тулд эхлээд энэ дарж blogsync-0.3.zip файлыг татаж аваад задлах хэрэгтэй.



Хэрэв таны хайсан мэдээлэл олдохгүй байгаа бол энд дарж манай албан ёсны блогт сэтгэгдэл бичиж, эсвэл энд дарж бидэнтэй холбоо барьж асууж болно.
ОДА руу буцах  Нүүр хуудас руу буцах